ProWord
Is this site a blessing to you?
Би удахгїй ирнэ! Эзэн Есїс.
Илчлэлт 3:11-12
1. 'Би удахгїй ирнэ!'
1.1.Ефес, Пергам, Сардейн чуулгануудын хувьд Эзэн Есїсийн 'ирэлт' нь шїїлт буулгахаар ирэх ирэлт байх бол Филаделфийн чуулганы хувьд энэ нь тэдний зовлонгийн тєгсгєл болох юм.
1.2 'Би удахгїй ирнэ' гэдэг нь хавчигчдын хувьд сануулга бол хавчигдагсдын хувьд урамшуулга юм.
1.1 Итгэгч хїн Есїсийн ирэлтэд їргэлж бэлэн байх ёстой (Илч. 3, 3). Эзэн Есїсийн гэнэтийн ирэлтийг бодолцох нь итгэмжит їйлчлэл хийх гол тїлхэц болж єгнє.
2. Сїм
Илчлэлт 3:10 дээр бичигдсэн хамгаалах цаг гэдэг нь Єєрийн Чуулганы тєлєє Эзэн Есїсийн ирэх ирэлттэй холбоотой. Сїм гэсэн нь Мянганы Хаанчлалыг эсвэл Шинэ Иерусалимыг хэлж байж болох. Жинхэнэ итгэгч нь Бурханы ємнє їйлчлэлийн байр суурь болон хїндэтгэлийг хїлээнэ.
3. Нэрїїд
Нэрийг гурван удаа давтсан нь Эзэн Есїс доторх мєнхийн хамгаалалтыг баталж буй хэрэг юм.
- Бурханы минь нэр гэдэг нь ємчлєлийг харуулна.
- Хотын нэр гэдэг нь тэнгэрийн иргэншлийг харуулна.
- Миний шинэ нэр гэдэг нь Эзэн Есїстэй хамтран єв залгамжлахыг
тодотгоно.
4. Титэм
4.1 Ялагчид єгєх титэм
Атлетикын тэмцээнд тїрїїлсэн тамирчинд олгодог 'титэм' нь лаавар цэцгийн хэлхээ байсан. Спортын тэмцээн уралдаанаараа алдартай хотын энэхїї шагнал нь Шинэ Гэрээн дээрх итгэмжит їйлчлэлд єгєх шагналын зїйрлэл болдог. Элч Паул їхэхийнхээ ємнєхєн Тимотод хандаж бичсэн: 2 Tим. 4:7-8.
4.2 Титмээ алдах
Алдаанаас болж хїн авсан титмээ алдаж болно (2 Иохан 8). Энэ титэм нь Эзэн Есїстэй хамтран євлєгч-ялагчид єгєгдсєн тэнгэрлэг эрх мэдлийг тодотгодог. Христийн шїїх суудал нь бидний хувьд шагнал уу, аль эсвэл харуусал уу гэдгийг тодорхойлно (2 Кор. 5:10).
5. Баганууд
Ялагчид нь Бурханы Сїмийн 'баганууд' болох болно. Багана гэдэг бол аливаа барилгын хамгийн тогтвортой, салшгїй хэсэг. Сїмийн багана нь байна гэдэг Христийн Хаанчлалд тогтвортой їйлчлэлийн байртай гэсэн їг (Иса. 22:23; Лук 19:16-19-ийг хар).