Is this site a blessing to you?



Үр дүн

Бурханыг тэргїїнд тавиагїй їедээ бидний гаргадаг самуурал

Иеремиа 2:1-37
 
Иеремиа номонд гурван єєр тїїх гардаг.

Эхний тїїх нь Иеремиа хэмээх нэгэн залуугийн тухай. Иеремиа бол маш хэцїї даалгаврыг биелїїлэхээр Бурханаар сонгогдсон нэгэн байв.

Хоёр дахь тїїх нь Бурханы сонгосон ард тїмэн Израйлийн тухай. Бурханлаг бус удирдлага болон шїтээн шїтэх явдлаар олон жил єнгєрсний эцэст Бурхан залхжээ. Вавилончуудад эзлэгдэх тухай муу мэдээг эш їзїїлэх їїргийг Тэр Иеремиад єгсєн.

Гурав дахь тїїх нь Бурханы тухай. Хїїхдїїд нь тэрслэл уруу эргэснийг харж буй, зїрх нь эмтэрсэн эцэг.

Бурханыг амьдралынхаа тэргїїнд тавихгїй бол бид маш хэцїї нєхцєл байдалд орох болно. Энэ нь Бурханыг тэргїїнд тавиагїй їедээ бидний гаргадаг самуурал юм.

Энэ бол Бурханы сонгосон ард тїмэн Израйльчуудад тохиолдсон зїйл. Тэд бусад їндэстнїїд болон тэдний хиймэл бурхадтай нийцэж эхэлсэн. Иудей итгэлээс гадуур хїмїїстэй тэд гэрлэж эхэлсэн. Тэдний зохицуулчихаж болно гэж бодож байсан юм нь єєрсдийг нь эзэмдсэн.

Нэгдїгээр сануулга - Бурханы хэм хэмжїїрээс єєр зїйлийг мєрдєж эхлэх цагт та сїйрэл уруу унах гулсамтгай замаар орсон гэсэн їг.

Израйлийн сїйрлийг Иеремиа товчхонд нь дїгнэн:

Єндєр толгод бїр хийгээд ногоон мод бїрийн доор чи янхан мэт хэвтэв. (Иеремиа 2:20б).

Израйлчуудад харь газрын зїйлс илїї гоё санагджээ. Удалгїй тэд нэг л мэдэхэд шїтээн шїтэн, хуурамч бурхан Баалд мєргєж байв. Хуурамч бурхан Молехт тэд єєрсдийн їр хїїхдїїдээ єргєж байв. 28-р ишлэл дээр хэлснээр тэд хотуудынхаа тоогоор хуурамч бурхадтай байжээ. Тэд садар самуунд автаж, ажил албандаа їнэнч бус болсон. Бурхан тэдэнд:  "Энэ нь хангалттай" гэж хэлж байв. Зулзаган хоржигнуурт могой адил энэ нь эхэндээ гэм хоргїй мэт харагдаж байсан. Тун удалгїй тэр хазах л болно. Удалгїй тэр нь чамайг эзэмдэж, чи том асуудалд орно. Бурханы хэм хэмжїїрээс єєр зїйлийг мєрдєж мєшгих нь сїйрэл уруу унах халтиргаатай зам байж болно.

Хоёрдугаар сануулга - Бурханлаг бус удирдагчдыг дагах нь бурханлаг бус амьдрал уруу хєтлєнє.
 
Израйльчууд яг їїнийг хийсэн. Бурханлаг байдал шаардагддаг байр суурин дээр тэд бурханлаг бус удирдагчдыг байлгахыг зєвшєєрсєн. 'Тахилч нар 'Эзэн хаана байна вэ?' гэж хэлээгїй. Хууль гїйцэтгэгчид Намайг мэдсэнгїй. Удирдагчид бас миний эсрэг нїгэл їйлдэж, эш їзїїлэгчид Баалаар эш їзїїлж, ашиг тусгїй зїйлсийн араас явсан.' (Иеремиа 2:8).

Израйль бол шашны тэргїїлэгчид нь Бурханыг хайдаггїй їндэстэн байсан. Шїїгчид нь Бурханыг болон Тїїний ёс суртахууны їндсийг мэддэггїй. Хаад нь Бурханы эсрэг тэрсэлж, Тїїний хаанчлалыг тогтоохын оронд єєрсдийн хаанчлалаа байгуулсан.
Номлогчид нь Бурханы Їгийг номлохын оронд Баалын сургаалаас ярьдаг байв. Хэрэв бид бурханлаг бус ахлагчдыг дагаж эхэлбэл тун удалгїй тэдний амьдралын хэв маягт татагдан орох болно.

Гуравдугаар сануулга - Бурханы ємнє єєрийгєє тавих нь сїйрэл уруу орж буй хэрэг.
 
Израйльчууд єєрсдийн замаа Бурханыхаас дээр гэж їзсэн:

'Миний хїмїїс хоёр бузар мууг їйлдсэн билээ;
тэд єєрсєддєє зориулан ус тогтоож чаддаггїй
эвдэрхий нєєцлїїрїїдийг чулуу ухан хийхийн тулд
амьд усны ундарга болох Намайг умартсан юм.'
(Jeremiah 2:13).

Израйльчууд хїйтэн, цэнгэг, урсгал усны ундаргын оронд цоорхой нєєцлїїрээс гарах тогтонги, бохир усыг сонгожээ. Израйль єєрийнхєє замаар явж, єєрийн хїслээр їйлдэхийг хїсжээ.

Бурханы ємнє єєрийгєє тавих нь сїйрэл уруу орж буй хэрэг.

Дєрєвдїгээр сануулга - Гэмшихгїй байх нь зїрхээ хатууруулахад хїргэнэ.

Израйль буруугаа хїлээж, гэмшихээс татгалзсан. Їїний їр дїнд тэдний зїрх нь хатуурч, дуулгаваргїй байдал доторх амьдралаа їргэлжлїїлсэн. Тэд Бурхан дээр ирэхийг хїсээгїй учраас эцэст нь Тэр тэднийг їндэстнээр нь арчин хаясан.

'Учир нь тэд нїїрээ бус, нуруугаа Над уруу харуулав.'
(Иеремиа 2:27б).

Тэдний хорон муугийн їр дїн юу байв? 37-р бїлэг дээр хэлснээр Иерусалимыг эзлїїлэхийн тулд Бурхан Вавилоны захирагчдыг ирэхийг зєвшєєрчээ. Тэд хотыг бїслэлтэнд авч, эцэст нь цємрєн орсон. Дуулгаваргїй байдлынхаа улмаас Иудагийн хаан олзлогдсон. Тїїний нїдэн дээр нь хїїхдїїдийг нь цаазалсан. Нїдийг нь ухаж аваад тїїнийг насан туршид нь гянданд хорьсон. Иерусалимын ордонг юу ч їгїй болтол нь шатааж, ургацыг нь устгаж, бїх гэр бїлийг хядсан. Ихэнх хїн нь Вавилон уруу цєллєгдєн, тэндээ боол болсон.

Тавдугаар сануулга - Гэм нїгэл їр дагавартай.

Одоо эсвэл дараагийн долоо хоногт биш байж болох ч гэм нїгэл їр дагавартай.

'Эзэн Бурханаа умартаж, Намайг їл хїндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтїн'
(Иеремиа 2:19б).

Бид бїгдээрээ л тєгс биш, Библийн хэмжїїрээр ёс суртахууны хувьд нїгэлтэй ба Бурхан хайрладаг Бурхан учраас юу хийх нь нэг их хамаагїй гэж бодох сорилтод бид орж магадгїй. Тэр бидний жижиг алдаануудыг тооцохгїй. Харамсалтай нь нєхцєл байдал нь їїнээс илїї чухал. Бурхан бидэнд маш их хайртай ч, ариун, шударга чанарынхаа улмаас гэм нїгэл, бузар муутай Тэр нийцэх боломжгїй. Эш їзїїлэгч Хабаккук, Исаиа нарын хэлснээр 'Таны мэлмий бузар мууг зєвшєєрч чадахааргїй дэндїї ариун юм' (Хабаккук 1:13), 'Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нїглїїд Бурханы нїїрийг та нараас далдалжээ' (Исаиа 59:2).

Док. Czeslaw Bassara ( Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; www.proword.eu)

James N. Spurgeon wrote:

'A job is at your choice; a ministry is at Christ's call. In a job you expect to receive; in a ministry you expect to give. In a job you give something to get something; in a ministry you return something that has already been given to you. A job depends on your abilities; a ministry depends on your availability to God. A job done well brings you praise; a ministry done well brings honour to Christ.'

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).