Is this site a blessing to you?



Үр дүн

Яагаад бидэнд хїїхдийн їйлчлэл хэрэгтэй вэ?

Элч Паул Ром 1:16 дээр Сайн Мэдээ бол 'итгэгч хїн бїрийг авралд хїргэдэг Бурханы хїч' гэж тунхагласан. Эзэн Есїсийн эцсийн тушаал нь 'Сайн мэдээг бїх бїтээлд тунхаглагтун' (Maрк 16:15) байсан.

1. Хїїхдэд хандсан їйлчлэл хэрэгтэйн эхний бєгєєд хамгийн чухал шалтгаан нь Эзэн Есїсийн тушаалыг хэрэгжїїлэхэд оршино. Христэд итгэгчид Тїїний тушаалын хажуугаар тойрох боломжгїй. Эзэн Есїс хїїхдїїдийг ирїїлэхийг хїсэж байна (Maрк 10:14; Maтай 18:14). Библийн дагуух авралын зар тараахын тулд бид хїїхдїїдийг оролцуулаад бїх хїнд сайн мэдээг хїргэх хэрэгтэй.

2. Хїїхдїїдэд сїнслэг хэрэгцээ байдаг. Эзэн Есїсгїйгээр тэд сїнсний хувьд їхмэл юм. Тэдэнд нїглийн асуудал байгаа бєгєєд Эзэн Есїст итгэх хэрэгтэй.
 
3. Хїїхдїїд Сайн Мэдээнд цэвэр итгэлээр хандах боломжтой. Олон Улсын Хїїхдийн Їйлчлэлийн Холбооны санаачлагч болон зєвлєгч Пэт Вэрбалын хэлж буйгаар 'єнєєгийн итгэгчдийн 75-85% нь 15-аас доош насандаа итгэсэн байна.'

4. Хїїхдїїд Сайн Мэдээнд нээлттэй байдаг. Барнагийн Судалгааны тєвийн тогтоосноор єсвєр насныхан болон насанд хїрсэн хїмїїсээс хїїхдїїдийн итгэх чадвар єндєр байдаг байна. 5-аас 13 насны хїїхдїїдийн Христийн хїлээж авах магадлал 32%-тай. 14-18 насны хїїхдїїд 4%-ийн магадлалтай бол їлдсэн нь 6%-ийн магадлалтай байна.

5. Хїїхдїїдэд урт ирээдїй бий. Хїїхдэд хандсан їйлчлэл нь ирээдїйдээ хєрєнгє оруулалт хийж байна гэсэн їг. Єнєєдрийн дэлхийн хїн ам 6 тэр бум байна. Дор хаяж гуравны нэг нь хїїхдїїд бєгєєд тэд бол чуулганы ирээдїй, їндэстнїїдийн ирээдїй билээ. Аврагдсан хїїхэд нь аврагдсан амьдрал гэсэн їг.

6. Бурханы бусдыг аврах багаж ихэнхдээ хїїхдїїд байдаг. Итгэсэн хїїхдийн энгийн гэрчлэлээр эцэг эх, эмээ євєє, гэр бїлийнхэн нь аврагдах боломжтой. Найз нєхєд нь Христ дээр ирэх боломжтой. Ийм замаар хїїхдїїд нутгийн чуулганд агуу ивээл болох боломжтой.
 
7. Христитгэлт Чуулганы тїїхэнд хїїхдїїд чухал байр суурь эзэлнэ. Мартин Льютер хэлэхдээ: 'Хэрэв Бурханы Хаанчлал хїч дотор ирэх ёстой юм бол бид хїїхдїїдэд єлгийтэй байхаас нь л заах хэрэгтэй байна' гэжээ. Чарлез Спїржин бичихдээ: 'Хїїхдїїдэд сайн мэдээ хэрэгтэй, бїтэн сайн мэдээ, хувиргаагїй сайн мэдээ; тэд їїнийг хїлээн авах ёстой бєгєєд хэрэв тэд Бурханы Сїнсний тусламжтайгаар авч чадвал насанд хїрсэн хїний адилаар ойлгох боломжтой' гэсэн байна. Хїїхдийн їйлчлэл бол чуулганы хамгийн зєв бодлого бєгєєд нутгийн чуулганы їйлчлэл бага насны хїїхдїїд уруу чиглэснээр хєгжин дэвжинэ гэж INCM-ийн ерєнхийлєгч асан Дийн Стоун хэлжээ.

8. Ариун Сїнсний билэг авьяастай хїмїїс хїїхдїїдэд хэрэгтэй байна. Тэдгээр хїмїїс нь хїїхдїїдэд зааж, сургаж чадна. Тэд бол хїїхдийн їйлчлэлд Бурханаар дуудагдсан хїмїїс юм. (Ром 1:16).

9. Єєрсдийгєє хїїхдїїдэд хандсан їйлчлэлд зориулснаар бид Бурханыг алдаршуулна. Зєвхєн эцэг эх, багш нарын бус итгэгч хїн бїрийн зорилго бол Бурханыг алдаршуулах юм. Хїїхдїїд аврагдаж Эзэн Есїс дотор амьдарч, єсч эхэлснээр Тїїнд алдрыг єргєдєг! Энэ бол Бурханы хайж буй їр жимс юм! Хїїхдийн тєлєєх їйлчлэл нь Бурханыг алдаршуулахад шаардлагатай!

Док. Czeslaw Bassara ( Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; www.proword.eu)

James N. Spurgeon wrote:

'A job is at your choice; a ministry is at Christ's call. In a job you expect to receive; in a ministry you expect to give. In a job you give something to get something; in a ministry you return something that has already been given to you. A job depends on your abilities; a ministry depends on your availability to God. A job done well brings you praise; a ministry done well brings honour to Christ.'

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).