ProWord
Is this site a blessing to you?
Єнєєгийн хїїхдїїдэд ямар мэдээ хэрэгтэй вэ?
1. Тэд Бурханы талаар сонсох хэрэгтэй
Бурхан бол авралын эх їндэс. Бурхан хэн болохыг болон Тэр юу хийдгийг хїїхдїїд мэдэх хэрэгтэй.
Бурханы талаар зєв ойлголттой болохоос нааш хїїхдїїд хэзээ ч гэм нїглийнхээ хариуцлагыг ойлгохгїй.
Тиймээс бид дараах зїйлсийг заадаг:
- Бурхан чамайг бїтээсэн (Їйлс 17:23-29): чи Тїїний ємнє хариуцлага хїлээж байгаа.
- Бурхан чамтай Библиэр дамжуулж ярьсан (1 Кор. 3-4): чи Тїїнийг сонсох їїрэгтэй.
- Бурхан ариун ба шударга (Їйлс 17:31): Тэр чамайг шїїх ёстой.
- Бурхан бол сайн бєгєєд чамд хайртай (Иохан 3:16): Тэр чамд авралыг боломжтой болгож єгсєн.
2. Тэд нїглийн талаар сонсох хэрэгтэй
Нїглийн талаар заах нь авралын хэрэгцээг нь харуулна. Гэм нїгэл ба тїїний їр дагаварыг нарийн, чухал тайлбарлах хэрэгтэй. Тиймээс бид дараах зїйлийг заадаг:
- Чиний гэм нїгэл Бурханы эсрэг (Дуулал 51:4).
- Чи тєрєлхийн нїгэлтэн (Eфес 2:3) ба їїнийгээ байнга їйлдэж байдаг (Ром 3:23).
- Нїглээс болж чи Бурханы шийтгэлийг хїртэх зохистой (Ром 1:18).
3. Тэд Есїс Христийн талаар сонсох хэрэгтэй
Есїс Христийн талаар заах нь хїїхдїїдэд авралын цорын ганц замыг мэдїїлнэ. Есїс Христ гэж хэн болох болон Тїїний юу хийснийг хїїхдїїд мэдэх хэрэгтэй. Тиймээс бид дараах зїйлийг заадаг:
- Есїс Христ бол Бурхан Хїї, цорын ганц Аврагч (Їйлс 9:20).
- Тэр чиний тєлєє їхсэн (Їйлс 2:23.36.38).
- Тэр чиний тєлєє дахин амьдарсан (Їйлс 2:24-32).
- Тэр чиний тєлєє тэнгэрт одсон (Їйлс 2:23-32).
4. Тэд гэмшил ба итгэлийн талаар сонсох хэрэгтэй
Хїїхдїїдийг Христ уруу дуудах нь Сайн Мэдээний чухал хэсэг (Иохан 6:37; Иохан 1:12). Тиймээс бид дараах зїйлийг заадаг:
- Есїс Христ чамайг Єєр уруугаа дуудаж байна (Maтай 11:28).
- Чи нїглээсээ эргэж, Бурхан уруу хандах ёстой (Їйлс 2:38; 20:21).
- Чи Есїс Христэд итгэж, Тїїнд бїрэн захирагдах ёстой (Їйлс 16:31; 20:21).
Гэмшил ба итгэл нь Христийн дуудлагад бїрэн хариулдаг: бодол санаа, зїрх сэтгэл ба хїсэл (Ром 6:17).
Док. Czeslaw Bassara ( Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; www.proword.eu)