Is this site a blessing to you?



Үр дүн

Outlines of Messages

Єнєєгийн хїїхдїїдэд ямар мэдээ хэрэгтэй вэ?

1. Тэд Бурханы талаар сонсох хэрэгтэй

Бурхан бол авралын эх їндэс. Бурхан хэн болохыг болон Тэр юу хийдгийг хїїхдїїд мэдэх хэрэгтэй.
Бурханы талаар зєв ойлголттой болохоос нааш хїїхдїїд хэзээ ч гэм нїглийнхээ хариуцлагыг ойлгохгїй.

Тиймээс бид дараах зїйлсийг заадаг:

  • Бурхан чамайг бїтээсэн (Їйлс 17:23-29): чи Тїїний ємнє хариуцлага хїлээж байгаа.
  • Бурхан чамтай Библиэр дамжуулж ярьсан (1 Кор. 3-4): чи Тїїнийг сонсох їїрэгтэй.
  • Бурхан ариун ба шударга (Їйлс 17:31): Тэр чамайг шїїх ёстой.
  • Бурхан бол сайн бєгєєд чамд хайртай (Иохан 3:16): Тэр чамд авралыг боломжтой болгож єгсєн.

Дэлгэрэнгүй: Єнєєгийн хїїхдїїдэд ямар мэдээ хэрэгтэй вэ?

   

Їйлчлэхийн тулд аврагдсан!

Хэрэв Надад їйлчлэх хїн байвал, Намайг дага. Хаана Би байна тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хїн Надад їйлчилбэл, тэр хїнийг Эцэг минь хїндэлнэ. (Иохан 12:26).

Зарц нар Эзэнийгээ дагадаг: Надад їйлчилдэг хїн Намайг дагах ёстой...

Зарц хїн Эзэнийгээ дагадаг гэдгийг Эзэн Есїс тодорхой хэлсэн! Зарц хїн хэзээ ч Эзэндээ юу хийхийг нь заах эрхгїй. Христийг дагана гэдэг нь Тїїний Сїнсээр удирдуулж, Тїїний мэргэн ухааны дагуу сонголтуудыг хийж, Тїїний тєлєє амьдарч, Тїїний биднээр хийлгэхийг хїсэж буй зїйлийг хийхийг хэлнэ!

Шинэ Гэрээн дээрх зарц гэдэг їг нь ихэнхдээ доїлос (боол) хэмээх Грек їг байдаг. Энэ нь заримдаа диаконос (їйлчлэгч) гэгдэх нь ч бий. Дїолос, диаконос хоёр нь ижил утгатай їгнїїд учраас энэ нь зєв юм. Аль аль нь л худалдан авагдсан эзнийхээ тавьсан байр суурин дээр байгаа хїнийг хэлнэ. Бид Эзэний хэрэгцээнд їйлчлэхээр дуудагдсан.

Эзэн Есїс зарц нартаа ямар ажил даалгасан юм бол? Тїїний зааж сургаснаар бол бусад-зарц нєхдийнхєє боол нь болж, тэдэнд туслахын тєлєє юуг ч хийхэд бэлэн байх замаар Тїїнд їйлчлэх юм.

Дэлгэрэнгүй: Їйлчлэхийн тулд аврагдсан!

   

Їхэгсдийн орноос ирсэн гуйлт

Лук 16:19-31
Иуда 22-23
1 Коринт 16:15

Илгээлт гэж юу вэ?

Бусдад Сайн Мэдээг дуулгахад єєрсдийгєє бїрэн зориулах нь илгээлт мєн!

Надтай холбоотой байдаг хїмїїс там уруу явах шийдвэрийг тийм ч амархан гаргачихгїй байх хэмжээнд тэдэнд нєлєєлєхийн тулд Бурханд єєрийгєє захируулах хїсэл надад бий юу?

Илгээлт миний хувьд?
Би илгээгдсэн її? Бурханы надад даалгасан їїрэг хариуцлагыг би бїрэн хїлээж авсан уу?
Итгэгчид яагаад илгээлтэд идэвхтэй байх ёстой гэж?

1. Хоёр том асуулт.

Библи дэх хїний асуулт: 'Би дїїгийнхээ харгалзагч юм уу?' (Эхлэл 4:9).
Энэ асуултыг тавьсан Кайн єєрийгєє зєвтгєх гэж оролдсон.
Хоёр дахь том асуулт: 'Миний хєрш гэдэг чинь хэн бэ?'  (Лук 10:29).
Энэ хуульч єєрийнх нь хєрш нь хэн болохыг мэдэхгїй байсан.
Итгэгч хїн бїр энэ хоёр асуултыг асуух ёстой. Асуухаасаа илїї хариулах ёстой!

Дэлгэрэнгүй: Їхэгсдийн орноос ирсэн гуйлт

   

Аврагчийг таньж мэдэх нь. Тэр Хэн бэ?

Иохан 1:1-3

Эзэн Есїс гэж хэн бэ? Эзэн Есїс таны хувьд хэн бэ!

Эзэн Есїс бол бїтээл талаасаа Эзэн! (Иох. 1:1-3, Eф. 3:9, Кол. 1:16, Ев. 1:1-2).

Роберт Ингерсол, Хэнри Уард Бийчэртэй нэг удаа уулзахдаа одны орд хийгээд тэнгэрт орших оддыг хараад дэлхий ертєнцийг гайхалтай тодорхойлсон. Тэр харсныхаа дараа 'Энэ бол миний хайж буй зїйл,' гээд 'Хэн їїнийг хийв?' 'Хэн їїнийг хийв?' хэмээн Бийчэр гайхсан байдалтай давтан асуув. 'Хурандаа, їїнийг хэн ч хийгээгїй шїї дээ. Єєрєє л бий болчихсон юм' гэж хариулжээ.

Тэр бїтээлийн нэг хэсэг бус харин Єєрєє Бїтээгч нь! Христийн мэндэлсний баярын їеэрх зурагнуудаас Тэр тэс єєр. Тэр Бїтээгч нь учраас Эзэн нь мєн! Тэр таны Эзэн мєн їїd?

Дэлгэрэнгүй: Аврагчийг таньж мэдэх нь. Тэр Хэн бэ?

   

Би удахгїй ирнэ! Эзэн Есїс.

Илчлэлт 3:11-12

1. 'Би удахгїй ирнэ!'

1.1.Ефес, Пергам, Сардейн чуулгануудын хувьд Эзэн Есїсийн 'ирэлт' нь шїїлт буулгахаар ирэх ирэлт байх бол Филаделфийн чуулганы хувьд энэ нь тэдний зовлонгийн тєгсгєл болох юм.

1.2 'Би удахгїй ирнэ' гэдэг нь хавчигчдын хувьд сануулга бол хавчигдагсдын хувьд урамшуулга юм.

1.1 Итгэгч хїн Есїсийн ирэлтэд їргэлж бэлэн байх ёстой (Илч. 3, 3). Эзэн Есїсийн гэнэтийн ирэлтийг бодолцох нь итгэмжит їйлчлэл хийх гол тїлхэц болж єгнє.

2. Сїм

Илчлэлт 3:10 дээр бичигдсэн хамгаалах цаг гэдэг нь Єєрийн Чуулганы тєлєє Эзэн Есїсийн ирэх ирэлттэй холбоотой. Сїм гэсэн нь Мянганы Хаанчлалыг эсвэл Шинэ Иерусалимыг хэлж байж болох. Жинхэнэ итгэгч нь Бурханы ємнє їйлчлэлийн байр суурь болон хїндэтгэлийг хїлээнэ.

Дэлгэрэнгүй: Би удахгїй ирнэ! Эзэн Есїс.

   

Хуудас 13-с 1

<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

James N. Spurgeon wrote:

'A job is at your choice; a ministry is at Christ's call. In a job you expect to receive; in a ministry you expect to give. In a job you give something to get something; in a ministry you return something that has already been given to you. A job depends on your abilities; a ministry depends on your availability to God. A job done well brings you praise; a ministry done well brings honour to Christ.'

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).